Хүн төрөлхтөний түүхэн
хөгжилд тодоос тод бичигдэн үлдэх нэгэн чухал дэвшилт бол мэдээлэл харилцаа холбооны технологи юм. Учир нь бидний одоо хэрэглэж буй
мэдээлэл харилцаа холбооны
технологи нь өндөр түвшинд хөгжсөн боловсронгуй хэрэглээ бөгөөд өнөөгийн дэлхий дахины хөгжлийн чиг хандлагыг
тодорхойлогч хүчин зүйл, улс
орнуудын нийгэм эдийн засгийн хөгжлийн хурдасгуур, хүний хөгжил эрх эрх чөлөөг хангах, баталгаажуулах хэрэгсэл болохоос гадна хүмүүсийн амьдралын нөхцөл байдалд
ихээхэн нөлөөлж аж төрөх, ажиллах
байдлыг хөнгөвчлөх, амарчилж
чадаж байгаа нь олон зүйл дээр харагдаж байна. Үүний
нэг илрэл нь бидний амьдралд өдөр бүр компьютер, интернетээр ажлаа хийх, имэйл, чат, гар утас нь байнгын хэрэглээ болж чадсан юм. Магадгүй гар утасгүй ганц ч
өдөр болж чадахгүй нь дамжиггүй
бизээ. Тэр ч
бүү хэл бид гар утас, компьютер, интернэттэйгээ
байхад өлсөж цангах аюулыг
умартсаар... Магадгүй
бид
энэ гурваар мөнгө олж, бас энэ гуравт мөнгө үрсээр л байна. Тэгвэл дэлхий дахинд одоо 2.5
тэрбум шахам хүн гар утас хэрэглэж, 1 тэрбум орчим хүн интернетээр зугаалж, гар
утас, интернэтийн
компаниудын орлого өдрөөс өдөрт тэрбум тэрбумаар өсөж байна. Ийм байхад бид
үүнээс хоцроно гэж үү? Дэлхий
нийттэй адилхан л хөл нийлүүлэн алхаж, ижил технологи эрхэлж
байгаагийн хувьд бизнесийн орон зайг түрүүлэн харж, цаашдын амьдралдаа
нэвтрүүлэх хэрэгтэй байна. Иймд мэдээлэл бол мөнгө, давуу тал, өрсөлдөх
чадвар гэж үзэж болох бөгөөд тэрхүү
мэдээллийг
дамжуулахад мэдээллийн технологи л гагцхүү
хэрэгтэй юмаа. Ингээд бодохоор ямархуу чухал зүйл
болох нь хэнд ч ойлгомжтой билээ.
Гэхдээ л аливаа юм сайн, муу хоёр талтай. Бидний энэ
бишрээд байгаа мэдээллийн
технологийн ч гэсэн сайн, муу хоёр талтай. Учир нь хүмүүс цахим сайтыг зөв зохистой ашиглаж чадахгүй байгаа нь тулгамдаж буй
асуудлын нэг болж байгаа ч нөгөөтэйгүүр интернэт технологи нь миний
орон зайнд тодорхой хэмжээний байр суурь эзэлсээр л байна. Өөрийн хүссэн мэдээллийг интернэтийн
тусламжтай олж аван зарим хэрэгцээгээ хангаж байгаа боловч
хүн
гэдэг үнэ цэнийг минь үгүй болгож, миний бодож сэтгэх, санах тэр хатуужлыг
мунхаг болгож бэлэнчлэх сэтгэлгээг суулгаж ч байж магадгүй юм. Эндээс үзэхэд намайг бас чамайг тэр бүү хэл
хүн төрөлхтөний ирээдүйг хэн ч биш зүгээр л хүний оронцог болгож байж ч магадгүй юм.
Б.Оюун-Эрдэнэ
No comments:
Post a Comment